Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хоёр дуудлага бүртгэгджээ

2020-09-25 0

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвд 1296 иргэн хандаж,  шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин түргэн тусламжийн 103  утсанд 1759 дуудлага холбогдсоноос хүүхдийн өвчин, осол гэмтэл, цусны даралт ихсэлттэй холбоотой дуудлага зонхилсон байна.

Есдүгээр сарын 24-ний байдлаар нийт 4632 хүн амбулаториор үйлчлүүлсэний 37 нь  томуу, томуу төст өвчинтэй холбоотой шалтгаанаар зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Мөн ЗӨСҮТ-д тарваган тахлын 2 сэжигтэй тохиолдлын дуудлага иржээ.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 24-ний өдөр нийт 33 хүүхэд төрсөн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 2758 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.  Энэ өдөр нийт 261 мэс засал хийгдсэнээс яаралтай 83, төлөвлөгөөт 178 мэс засал байв.  ГССҮТ-д 337 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Холбоотой мэдээ

Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан, ШИТУС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ

Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /202

2020-10-26

Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг ирэх сарын 09-нд шүүнэ

 Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 9-ний 10.00 цагт болж хойшиллоо. Тус ш

2020-10-23

НЭМГ: 0-9 нас хүртэлх насныхан томуу, томуу төст өвчний 73,6 хувийг эзэлж байна

Аравдугаар сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт н

2020-10-17