Үсчин, буудал, караоке зэргийг нөхцөл байдлаас шалтгаалан үе шаттай нээнэ

2020-12-09 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэрхэх талаар хэлэлцэж ирэх Даваа гарагаас үйл ажиллагаагаа явуулж болох 34 чиглэлийн үйлчилгээний байгууллагыг нэрлэлээ.  Харин цаашид олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ.

Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

–       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

–       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

–       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

–       Үсчин

–       Амралт, жуулчны бааз

–       Зочид буудал

–       Дэн буудал

–       Түргэн үйлчилгээний цэг

–       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

Холбоотой мэдээ

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31