Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарыг шинэчилжээ

2020-09-21 0

Эрхүү хотын Филармонийн байрны хананд 1965 онд босгосон Их жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарыг шинэчилжээ. 1920 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрхүүгийн Губерины Коммунист /Б/ намын III бага хуралд жанжин Д.Сүхбаатар оролцон үг хэлсний түүхэн дурсгалд зориулан энэхүү самбарыг босгосон түүхтэй. Уг самбарыг Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулын газар байгуулсны 50 жилийн ойн хүрээнд шинэчилсэн байна.

Шинэчилсэн самбарыг нээх ёслолд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх Ч.Жаргалсайхан, Оросын талаас Эрхүү хотын даргын орлогч бөгөөд Хотын нийгмийн бодлого, соёлын хорооны дарга В.В.Барышников, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн К.И.Чеботарев нар оролцов.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарыг шинэчилжээ

Эрхүү хотын Филармонийн байрны хананд 1965 онд босгосон Их жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарыг ш

2020-09-21

Вашингтонд ажиллаж буй монгол эмчийн бичвэр

АНУ, Вашингтон мужид монгол эмч бүсгүй коронавирустай тэмцэн ажиллаж байна. Эмч бүсгүй энэ тухайгаа

2020-03-21

Нохойноос корона вирус илэрлээ

Хонконгт нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхийн мал амь

2020-03-10