Говьсүмбэр: Нутагшуулсан тарваганы тоо толгой өсөж 100 болжээ

2020-09-21 0

Говь-Сүмбэр аймгийн нутаг Чойрын богд уулын орчим Хустайн нуруунаас 57 тарвага нутагшуулснаас энэ хаврын тооллогоор 100 орчим толгой болон үржжээ. Энэ талаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнээс тодруулбал, “Манай аймагт Алтай болон Хустайн нуруунаас тарвага сэлгэн нутагшуулж байна. Үүний өмнө байгаль орчны ТББ-ууд болон иргэдийн оролцоотой 77 тарвага шилжүүлэн нутагшуулсан” гэв.

Тэрээр, манай нутагт өмнө нь тарвага элбэг байсан. Тарвага нутагшуулалтыг Байгаль орчны иргэний зөвлөл, Ан амьтан хамгаалах сантай хамтран сүүлийн 3 жил хийж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, ашиглалтаас доройтсон газрыг сэргээж байна. Эхнээсээ үр дүн гарч, шилжүүлсэн тарваганы тоо толгой өсөж байна. Энэ бол хугацаа шаардсан ажил. Сэлгэж нутагшсан тарвага 2-3 жил болж байж үржиж тоо толгой олширдог гэв.

Хуулиар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувийг орон нутагт зарцуулах журамтай. Энэ талаар түүнээс тодруулбал, энэ төлбөрийн орлого байгалийн бүсээс хамаараад аймаг, орон нутагт харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Өмнөговь аймагт хэдэн тэрбумын орлого төвлөрч байхад, байгалийн баялаг багатай гэдгээр Дундговь болон Говь-Сүмбэр аймагт 20-30 төгрөг сая олох жишээний ялгаатай байдаг.

Ер нь говийн аймгуудад усны нөөц ашиглалтын төлбөр дийлэнх орлогыг бүрдүүлдэг. Гагцхүү тухайн орон нутагт орох ёстой төлбөр, орлогыг бүрэн хэмжээгээр шилжүүлж байх хэрэгтэй байна. Учир нь энэ нь эргээд байгалиа хамгаалах ажилд зарцуулдаг журамтай.

Гэтэл тухайн аймаг, суманд төсөв хүрэлцдэггүй гэдгээр энэ орлогыг зориулалтаар бус, өөр салбарт буюу бүтээн байгуулалтад хүргэх гээд батлаж зарцуулдаг. Учир нь тухайн орон нутгийн байгаль хамгааллын зардлыг ИТХ-аар батлуулж зарцуулдаг юм гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Баянхонгор: Зудын эрсдэл өндөр байна

Баянхонгор аймгийн хэмжээнд 2020 онд зургаан сая гаруй, хонин толгойд шилжүүлснээр 10 сая гаруй толг

2020-10-17

Сэлэнгэ: Нярай хүүхдээ уутанд хийж хаясан эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нярай хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2020 оны аравду

2020-10-17

Говьсүмбэр: Нутагшуулсан тарваганы тоо толгой өсөж 100 болжээ

Говь-Сүмбэр аймгийн нутаг Чойрын богд уулын орчим Хустайн нуруунаас 57 тарвага нутагшуулснаас энэ ха

2020-09-21