Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочийг торголоо

2020-09-18 0

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1072 дуудлага бүртгэгджээ. Авто ослын улмаас 24 хүн гэмтсэн бол орон нутагт таван хүн амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртөж гэмтсэн хүмүүсийн долоо нь хүүхэд байгаа юм.

Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ноцтой ослыг дурдвал: 

 

2020.09.14 Сэлэнгэ аймгийн  Цагааннуур суманд Hyundai Porter машины жолооч Л нь 28 настай эмэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироожээ.

2020.09.15 Дорнод аймгийн Хөлөн буйр суманд 22:40 цагийн орчимд  авто ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ. Тодруулбал, Toyota Prius  маркийн автомашины жолооч Л нь жижиг оврын ковш механизмтай мөргөлджээ. Ослын үеэр Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь зорчигчийн хамт амь насаа алдсан байна.

2020.09.17 Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ssanyong Korando автомашины жолооч Г нь явган зорчигч 25 орчим настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

2020.09.18  Дорнод аймгийн Чойбалсан хотод Toyota Prius  маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 24 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг хохироожээ.

Цагдаагийн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулжээ.

Холбоотой мэдээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлчид аравдугаар сарын 21-ний өдөр

2020-10-26

ЭМЯ: Халдвартай долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна

  Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээ

2020-10-26

Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоц хөөрлөө  

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 

2020-10-23