Хоёр настнуудыг сугалаагаар элсүүлнэ

2020-09-17 0

Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу 2018 онд төрсөн хүүхдүүдийг хамран сургах тойргийн төрийн өмчийн цэцэрлэг болон зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар болсон. Бүртгэлийг  цахимаар зохион байгуулж, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хяналтын тоонд нийцүүлэн санамсаргүй байдлаар сонгохоор болсон байна. Есдүгээр сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагт  tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар эхэлнэ.  Даваа гараг буюу 21-ний 12:00 цагт бүртгэл хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар явагдана. Бүртгэл хаагдсаны дарааг есдүгээр сарын 21-нд 16:00 цагт элсэлтийг санамсаргүй түүврийн арга буюу сугалаа хэлбэрээр явуулна. Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй.

Холбоотой мэдээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлчид аравдугаар сарын 21-ний өдөр

2020-10-26

ЭМЯ: Халдвартай долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна

  Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээ

2020-10-26

Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоц хөөрлөө  

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 

2020-10-23