Хамарын хийд орчим олгосон лицензүүдийг цуцаллаа

2019-08-27 0

Дорноговь аймгийн шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал хэмээх газарт олгосон “Даблью Эс Жи Эл” ХХК, “Олон ихт баян” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Хамарын хийд, Шамбалын орон, энергийн төвийн орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай бүс нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” ХХК өнгөрсөн оны нэгдүгээр сард нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон байна.

“Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь аваагүй байжээ.

Холбоотой мэдээ

Орон нутгийн иргэдийг нийслэлээс буцаах хуваарь гарлаа

Нийслэлийн онцгой комиссоос орон нутгийн иргэдийг буцаах хуваарь гаргалаа. Нийслэлийн онцгой коми

2021-01-25

Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулна

УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуули

2021-01-02

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ЦОГТЦЭЦИЙ СУМАНД 500 ШИРХЭГ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины

2020-11-18