Д.Нямхүү: Зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна

2020-09-09 0

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ коронавирусийн /Covid19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнөөдрөөс эхлэн Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Гадаад хэргийн яам болон ЭМЯ мэдээллээ нэгтгэн хүргэхээр болсноо дуулгалаа.

ХӨСҮТ-ИЙН  ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ

-Сүүлийн хоёр өдрийн байдлаар  нийтдээ  350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.  Тухайлбал,

  • Наймдугаар сарын 20-нд Хонгконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 27-28-нд Замын үүд боомтоор  орж ирсэн 95 хүний  давтан шинжилгээ,
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний шинжилгээ,
  • Сувилалд тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 хүний  сорьцод давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 310, үүнээс эдгэрсэн 296 хүн байгаа бол  14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдөр 22.00 цагт Хонгконгоос 261 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн эхний шинжилгээний  хариу маргааш гарна.

Холбоотой мэдээ

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

Сэрэмжлүүлэг: Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын

2020-12-27