БНХАУ-д бэлэглэх 30 мянган хонийг Дорноговь аймагт төвлөрүүлнэ

2020-08-25 0

БНХАУ-д өгөх 30 мянган хонийг хэсэг хэсгээр нь хилээр нэвтрүүлэхээр болсон. Эхний 15 мянган хонийг энэ сарын 15-нд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн дээрх хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлэхийн зэрэгцээ вакцин, угаалгад хамрагдсан байх шалгуур тавина. Дэлхийд шинэ коронавирусийн халдвар тархсаны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь бэлэглэх батламж гардуулсан.

Хятадын талаас 30 мянган хонийг намраас амьдаар нь авах хүсэлт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар 30 мянган толгой хонь хүлээлгэн өгөх ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж зохион байгуулалт, төлөвлөгөөний талаар ярилцаж 30 мянган хонийг хоёр хувааж, хил гаргахаар төлөвлөсөн.

Холбоотой мэдээ

50 граж чөлөөлж явган хүний зам тавина

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина. Баянгол дүүрэгт

2021-07-26

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны хувийн жин бага зэрэг зөрчлүүд илэрсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар албан

2021-07-22

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08