Хонконг руу тусгай нислэг үйлдэж 170 иргэнээ авч ирнэ

2020-08-18 0

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр наймдугаар сарын 20-ны өдөр Хонгконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ. Нислэгээр Хонгконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөжээ. Мөн Улсын Онцгой Комиссын зүгээс наймдугаар сард багтаан дахин хоёр удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа аж.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

• Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

ЗАМЫН-ҮҮД БООМТООР ИРГЭДЭЭ ТАТАН АВЧ БАЙНА

Мөн өнөөдрөөс буюу наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэн эх орондоо ирэх юм.

Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллах юм байна.

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой худал мэдээллээс болгоомжил

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашиг тараагдаж эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн сү

2020-09-25

“Эрдэнэс -Тавантолгой” ХК оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

“Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-20

2020-09-24

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочийг торголоо

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1072 дуудлага бүртгэгджээ. Ав

2020-09-18