Энэ онд нийслэлд 95 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно

2020-08-17 0

Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийн тогтвотртой байдлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийгээд, мэдээлэв.

Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан нийслэлийн есөн дүүрэгт 413 хүнсний дэлгүүрээр нийт 10,510.88 тонн буюу бэлтгэж нөөцөлсөн махны 93 хувийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлжээ.

2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж зарын төслийг боловсруулж сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

Нийслэлийн Боловсролын салбартын хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар  нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлсэн.

Тэрбээр “Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 22,250, цэцэрлэгийн хүчин чадлыг 10,550-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. 2020 он гарснаас хойш өнөөг хүртэл БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан 2 сургууль, АХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн төслийн 1 цэцэрлэг, Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 3 сургууль, 6 цэцэрлэг, 4 спорт заал, нийт 16 барилга байгууламж ашиглалтад ороод байна” гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Бямба гарагт товчоодоор 1128 машин нэвтэрч, 1318 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэ

2020-12-27

Толгойт дахь шинэ эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сонгинохайрхан дүүрэгт  200 ортой  жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг нь үндс

2020-12-26

Ачаалал ихтэй зогсоолуудад дундын автобус нэмж явуулна

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 01-

2020-10-02