Солонгосын виз мэдүүлэхэд таван сая төгрөгийн барьцаа шаардахгүй боллоо

2019-08-26 0

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.

Энэ үеэр Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт бараалхаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Эдгээр айлчлал, уулзалт арга хэмжээний үр дүнд БНСУ-ын визны журамд өөрчлөлт оруулсан байна. Шинэ журмыг ирэх сараас хэрэгжүүлэхээр болжээ.

Ямар өөрчлөлтүүд оруулсныг хүргэе.

1. БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий Консулын орон тоог хоёроор нэмэхээр болжээ. Энэ сардаа багтаан нэмэх юм байна.

2. Виз мэдүүлэхэд байршуулж буй таван сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах. Харин сүүлийн зургаан сарын дансны хуулгыг шалгах аж.

3. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгохоор болжээ.

4. БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх гэнэ. Мөн виз олгохдоо “ХУР” систем нэвтрүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Хэрэв “ХУР” системийг нэвтрүүлбэл, визний асуудлыг хоёр долоон хоногийн дотор шийдэх боломжтой аж.

Холбоотой мэдээ

50 граж чөлөөлж явган хүний зам тавина

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина. Баянгол дүүрэгт

2021-07-26

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны хувийн жин бага зэрэг зөрчлүүд илэрсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар албан

2021-07-22

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08