МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

2020-08-14 0

Монголын үндэсний олимпийн хороо /MҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.08.14/ болж байна. Хоёр ч удаа товлогдоод хойшилсон  ээлжит бус энэ хурлаар Монгол үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн ажил болон бусад ажлуудыг хэлэлцэх юм. Өнөөдөр тус хорооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгоно.

2019 онд Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр гүйцэтгэж байгаа юм. Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр ганцаараа өрсөлдөж байна. Монголын үндэсний олимпийн хорооны дүрмийн 14.4.5-д “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нийт саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд сонгогдсонд тооцно” гэж заасан.

Холбоотой мэдээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хоёр дуудлага бүртгэгджээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үз

2020-09-25

Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарыг шинэчилжээ

Эрхүү хотын Филармонийн байрны хананд 1965 онд босгосон Их жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарыг ш

2020-09-21

Эмнэлгээр үйлчлүүлэх цагийг утсаар захиалах боломжтой боллоо

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорил

2020-09-09