Хэнтий аймгийн эмч нар нүдэнд нь 8 см урттай мод орсныг анзааралгүй оёсноос хараагүй болжээ

2020-08-14 0

Хэнтий аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч н.Эрдэнэцэцэг, н.Цэвээн-Идэр нар өвчтөний нүд, чамархай, шанаанд гадны биет байсныг нягтлахгүйгээр шууд оёдол тавьсны улмаас 30 гаруй насны энэ залуу хараагүй болжээ.

Болсон явдлыг сануулахад, 2019 оны аравдугаар сарын 30-31-нд шилжих шөнө иргэн Т.Намхайдорж бусадтай маргалдсаны улмаас толгойдоо гэмтэл авч эхнэрийн хамт Хэнтий аймгийн БОЭТ-д ханджээ. Гэмтэл авсан даруйдаа 30 минутын дотор эмнэлгийн тусламж авахаар очиж. Энэ үед ээлжтэй байсан эмч  н.Эрдэнэцэцэг  өвчтнийг хүлэээн авахаас татгалзаж бид нар оёх албагүй, эрүүлжүүлэхэд аваачиж өг хэмээсээр угтжээ. Т.Намхайдорж тухайн үедхаламцуу байсан бөгөөд гэмтлээсээ болж ухаан санаа алдагдсан байдалтай байсан бөгөөд гэр бүлийн хүн нь эмнэлэгт авч очсон байна.  Энэ тухай иргэн Т.Намхайдорж “ Хүнтэй маргалдаж, архи уусан нь миний өөрийн буруу. Гэхдээ эмч хүн ямар ч хүн очсон туслах үүрэгтэй болов уу гэж би боддог. Тэр эмч уурлаж дургүйлхэж байснаа нүдний шархыг нь цэвэрлэхгүй  шууд оёдол тавьсан байдаг. Баруун нүд, шанаа, чамархайдаа оёдол тавиулсан. Тэгээд тэр эмнэлэгт 4 хоноход маш хүчтэй өвдөж огиулаад  хоол унд идэж чадахгүй ер нь ямар нэгэн юм дотор нь байна гэдгийг мэдэрсэн. Нөгөө эмч хөдөлбөл цус харвана гээд явуулахгүй байсан ч өөрсдөө гүйж байгаад дөрөв дэх  хоног дээрээ Улаанбаатар хотод ирж Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн нүдний мэс заслын тасагт цаг алдалгүй хагалгаанд ороход миний нүднээс  8 см урттай, 2 см өргөнтэй, 1.5 мм зузаантай мод гарч ирсэн. Үүнээс 24 хоногийн дараа Хэнтий аймгийн эмнэлэгт Энхжин дээр өөрөө очиж зүсэлт хийлгэж шанаа, чамархайнаасаа бас мод авахуулсан. Нүднээсээ гарсан модыг Хэнтий аймгийн БОЭТ-ийн даргад аваачиж өгсөн. Ингээд миний өрөөсөн нүд нь сохорсон. Тархи толгой  маш их өвдөнө. Одоо нөгөө нүд маань мэдэгдэхүйц муудаад байдаг” гэлээ.

Түүнчлэн “Би эмнэлгээс ямар нэгэн тусламж авах гээд байгаа юм биш,  Эрдэнэцэцэг, Цэвээн-Идэр эмч эмчийнхээ үүргийг гүйцэтгэж чадаагүйгээ ухамсарлаад уучлалт гуйх байх гэж арван сар харж байна. Тухайн үед Чинбаа гэж хүн фээсбүүкт нийтэлсэн байхад нь би өөрөө утасдаж болиулж байсан. Би сохрохоосоо зургаан сарын өмнө 2019 оны дөрөвдүгээр сарын 08-нд эрүүл саруул төрсөн охиноо энэ эмнэлэгт алдсан. Миний хүүхдийг амьгүй төрсөн гэж мэдээлсэн. Гэтэл надад төрөөд уйлж байгаа бичлэг нь байна. /бичлэг үзүүлэв/ Тийм учраас би энэ эмнэлэгт маш гомдолтой яваа. Энэ хариуцлагагүй, хэнэггүй, чадваргүй  эмч нараа солихыг л шаардаж байна. Олон хүн хохирч байна. Тухайн өдөр миний нүдэнд мод байгааг мэдсэн бол би өнөөдөр нүдтэйгээ байх байсан гэж ярьлаа.

Одоо Т.Намхайдоржийн баруун нүд нь 100 хувь харах чадвараа алдаж, тархи нь байнга хүчтэй өвдөлт өвдөж, зүүн нүдний харах чадвар нь алдагдаж байгаа аж.  Хариуцлагагүй, ёс зүйгүй, мэдлэг муутай эмч нарын хэнэггүй хайхрамжгүй үйлдлээс болж нэгэн гэр бүл бяцхан үрээ алдаж, өрхийн тэргүүн хараагүй болжээ.

 

Холбоотой мэдээ

Гашуунсухайтад нэг ээлжинд 14 мянган жолоочид үйлчлэх “Тайван зогсоол” байгуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс

2020-09-09

Хэнтий аймгийн эмч нар нүдэнд нь 8 см урттай мод орсныг анзааралгүй оёсноос хараагүй болжээ

Хэнтий аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч н.Эрдэнэцэцэг, н.Цэвээн-Идэр нар өвчтөний нү

2020-08-14

Н.Удаанжаргал: Төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна

Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах и

2020-08-03