Сайжруулсан түлшийг 800-1000 борлуулалтын цэгээр түгээнэ

2020-08-12 0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрч агаарын бохирдол өнгөрсөн  2018-2019 онд 51 хувиар буурсан үзүүлэлт гарч чадсан гэдгийг онцлон хэлсэн юм. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нэгдэж ажилласан хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн гэдгийг ч мөн тодотгон хэлж байв.

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлүүдийг бууруулах чиглэлээр энэ  сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын аян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахаар үе шаттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Тус сургалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах болон зуухны стандартыг хангах”, Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын талаар жишээнд суурилсан зөвлөгөө өгөх” гэх зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Энэ жилийн хувьд сайжруулсан түлшний 800-1000 борлуулалтын цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн сургалтанд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер А.Нинжин, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, УБЗАА-ын Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ундармаа “Таван толгой түлш” ХХК-ны ерөнхий инженер Ж.Батбилэг болон төвийн зургаан дүүрэг хороодын Засаг дарга нар, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй 350 гаруй албан хаагчид оролцлоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалт

2020-09-25

НМХГ: 27 барилга байгууламжийг буулгах шаардлагатай гэж үзлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудад 208 сая гаруй төгрөгийн торгууль ногдуу

2020-09-25

Өргөөгийн замыг 10 хоног хаана

Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс

2020-09-21