МХЕГ: Сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийнэ

2020-08-12 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит цахим шуурхай хурлаар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, ургац хураалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон бусад тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллах талаар МХЕГ-ын дарга Т.Гантулга үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимын ариутгал, халдваргүйтгэл, эрүүл ахуй, багш, ажиллагсадын эрүүл мэнд, химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарахыг үүрэг болгов.

Мөн цар тахлын үед гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид халдвараас урьдчилан сэргийлж ажиллах, хамгаалах хувцас, амны хаалт, бээлийг зохих дарааллын дагуу иж бүрэн өмсөх, тайлах, халдваргүйтгэлийн чанарт анхаарахыг онцолсон юм. Тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд гарсаар байгаа тул хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг холбогдох албадтай хамтран үргэлжлүүлэх хэрэгтэй гэлээ.

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03