Чингэлтэй дүүрэгт 156,000 м2 газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж байна

2020-08-05 0

Сүхбаатар дүүргийн 13, 14 хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 хорооны 417 нэгж талбарын 156,000 м2 талбайг хамран хэрэгжиж байгаа Сэлбэ дэд төвийн нөлөөлөлд өртсөн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил графикийн дагуу өрнөж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч Д.Доржбат “Сэлбэ дэд төв төслийн хүрээнд дулаан хангамжийн чиглэлээр 9.97 км дулаан дамжуулах шугам сүлжээ болон ус, дулаан дамжуулах 14 төв, 6.01 км ус хангамжийн сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, 6.7 км урттай 14 м өргөнтэй хатуу хучилттай авто зам, 2.4 км үер усны хамгаалалт бүхий далан сувгийн ажил хийгдэж байна. Мөн 240 хүүхдийн ортой улсын цэцэрлэг, бизнес инкубатор, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга, байгууламж ашиглалтад орохоос гадна орон сууцны хороолол барих, орчин үеийн дахин төлөвлөлт бүхий шинэ хот бий болох дэд бүтцийг улсын зардлаар хийж байна” гэлээ.

Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор хотын хойд бүсийн газрын үнэлгээ хэд дахин нэмэгдэх, нийгмийн анхан шатны үйлчилгээ хажууд ирэх, агаарын бохирдол буурах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх, залуу гэр бүлийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, гэр хорооллын олон мянган өрх төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох, хөрсний бохирдол буурах зэрэг эерэг үр дүн авчирна хэмээн тооцоолжээ.

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03