Голд машинаа угаасан иргэдийг 100 мянган төгрөгөөр торголоо

2020-08-04 0

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба Байгаль орчин аялал жуулчлалын яамны хамтарсан “Ирлээ-Явлаа-Цэвэр” аяны хүрээнд өнөөдөр (2020.08.04) Баянзүрх дүүргийн 23-р хороонд Улиастай голын эрэг дагуу шалгалт явуулав. Шалгалтаар иргэд голын эрэг дээр автомашин, техник хэрэгслээ угаах, хог хаях зөрчил илэрснийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж буйг баримтжуулан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ. Тодруулбал, голын усанд автомашинаа угааж байсан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон байна.

Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (100,000 мянган төгрөг), хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй (1 сая төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Холбоотой мэдээ

Голд машинаа угаасан иргэдийг 100 мянган төгрөгөөр торголоо

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба Байгаль орчин аялал жуулчлалын яамны хамтарсан “

2020-08-04

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газр

2020-07-21

Наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7, 8-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9

2020-07-06