Н.Удаанжаргал: Төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна

2020-08-03 0

Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах их үйлсэд бидэнтэй санаа зорилго нэгдэн хамтран ажиллаж байгаа хамтран зүтгэгчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын салбар үүсэж хөгжсөний 82 жил, “Тавантолгой Төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн зуунд ахиад үеийнхнийхээ бүтээн байгуулж, эх орноо Ази-Европтой холбосон хөгжлийн замыг өнөө үед бид улам өргөжүүлж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн Та бид хамтдаа төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна

Энэ бол Монгол Улсын сэргэн мандалтын их бүтээн байгуулалт, Монгол хүн бүрийг хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд урин дуудсан хөгжлийн зам байх болно.

“Хэрхэн жилийн өмнө цаасан дээрх төсөл, бодол санаан дахь мөрөөдөл байсан энэ ажил өнөөдөр Монгол инженер, Монгол залуусын гараар бодит ажил хэрэг болж, эрдэнэс баялаг бялхсан эх сайхан нутгийнхаа тал дундуур зурайж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн өргөжих, хурдаа авсан галт тэрэг мэт өртөөнөөс өртөөнд буухиалан хүрч улам бүр эрчээ нэмэн хурдалж байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК үүссэн байгуулагдсан хоёр жилийн хугацааг амжилт бүтээл, хөгжил дэвшил, урам зориг тэмүүллээр дүүрэн үдэж байна.

Манай хамт олон богино хугацаанд бүрэлдэн төлөвшиж, компанийн засаглалыг амжилттай хэрэгжүүлэн, төсөв санхүү, материаллаг бааз, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжин үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн хөгжих, Тавантолгой – Зүүнбаянгийн төсөлд захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг үзүүлж, Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хариуцан хэрэгжүүлж байна

Бидний энэ амжилт бол ах орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэл, зорилго тэмүүлэлтэй биднийг дэмжигч хамтран ажиллагч байгууллага ах ахуйн нэгжүүд, мянга мянган ажил хэрэгч хүмүүсийн бидэнд хүлээлгэсэн итгэл, харилцан итгэлцсэн хамтын үйл ажиллагааны үр дүн гэдгийг цохон тэмдэглэв.

Эх орны хөгжилд мөр зэрэгцэн хамтран зүтгэж буй Зэвсэгт Хүчний Жанжин штаб, “Улаанбаатар Төмөр зам” ХНН, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Монголын “Төмөр зам” ТӨХК, “Бодь интернэшнл” ХХК, “Инкон“ ХХК болон нийг томор замчиддаа халуун талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүрийг хүсэн ерөөе.

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ“ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.УДААНЖАРГАЛ

Холбоотой мэдээ

Гашуунсухайтад нэг ээлжинд 14 мянган жолоочид үйлчлэх “Тайван зогсоол” байгуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс

2020-09-09

Хэнтий аймгийн эмч нар нүдэнд нь 8 см урттай мод орсныг анзааралгүй оёсноос хараагүй болжээ

Хэнтий аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч н.Эрдэнэцэцэг, н.Цэвээн-Идэр нар өвчтөний нү

2020-08-14

Н.Удаанжаргал: Төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна

Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах и

2020-08-03