Хүйн долоо худагт уран нислэгийн үзүүлбэр болно

2019-08-26 0

Халх голын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болохоос гадна ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүйн долоон худагт болох аж.

Түүнчлэн Алдар спорт хорооноос Хүйн долоо хутагт бэсрэг наадам зохион байгуулж, 64 бөхийн барилдаан, шагай, сурын бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан. Цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтынхан маань тус тусын үүрэг чиглэлээ авч ажиллана. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Түүний нээлт нь есдүгээр сарын 3-ны өдөр болох юм. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий” гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.

Баярын үйл ажиллагаатай холбогдуулан Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүйн долоо худаг руу нийтийн тээвэр үйлчлэх юм байна.

Холбоотой мэдээ

Бямба гарагт товчоодоор 1128 машин нэвтэрч, 1318 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэ

2020-12-27

Толгойт дахь шинэ эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сонгинохайрхан дүүрэгт  200 ортой  жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг нь үндс

2020-12-26

Ачаалал ихтэй зогсоолуудад дундын автобус нэмж явуулна

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 01-

2020-10-02