Өмнөговь: 80.000 үрсэлгээ тарьж ургуулжээ

2020-08-02 0

Өмнөговь аймаг нийтийн эзэмшлийн зам талбай дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Гадны сайн туршлагыг судалж, аймаг орон нутагтаа хэрэгжүүлснээр 2018 онд 27 га талбай байсан бол энэ жил 40 га талбай болж ногоон байгууламж нэмэгдэж, иргэд эрүүл ногоон Даланзадгадад ажиллаж амьдарч байна. Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанд 60 гаруй гэрээт ажилтанг ажиллуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усалгаа арчилгааг хийлгэж байгаа юм. Тэд Улаанбаатар хотоос үрсэлгээ авдаг байсан бол өнгөрсөн жил үрсэлгээний хүлэмжтэй болж өөрсдийн бэлтгэсэн 80.000 үрсэлгээг энэ жил тарьж ургуулжээ. Аймаг орон нутгийн бодлогын түвшинд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч услалтын машин техник хэрэгслийг шийдэж өгсөн нь үр дүнгээ өгч байгааг тэд онцолж байлаа.

Холбоотой мэдээ

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08

Архангай:Ойрын хавьтлын найман иргэн очсон учир гарах хөдөлгөөнийг хаалаа

 Covid-19 вирусын өнөөдөр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн

2021-02-08