Э.Түшиг: Гэрийн хорионы 14 хоног дуусахаар хатуу тэмцэл хийнэ…

2020-08-02 0
Солонгос улсаас тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлалтад байгаа нэгэн монгол залуу нүүр номондоо энэхүү бичвэрийг нийтэлсэн байна. Хайртай гэргийгээсээ долоон сар хол байж байгаад уулзаж амжилгүй бурхан болгосон, арайхийж ирсэн ч ажил явдалд нь ч оролцож чадаагүй тэрбээр тусгаарлалтын хоног дуусахаар тэр засгийн оновчгүй шийдвэрийн эсрэг тэмцэл өрнүүлэхээ мэдэгдлээ. Түүний бичвэрийг бүрэн эхээр нь нийтэллээ.
ХИЧНЭЭН ГЭР БҮЛИЙН НУС НУЛИМСЫГ УРСГАХ ГЭСЭН ЮМ БЭ? 
“Тусгаарлалтын дэлхийд байхгүй 21 хоногийн үйл лайтай хорио дууслаа тус хугацаанд гурван удаа шинжилгээ өгч сөрөг буюу зүгээр гарсан ирэхээсээ өмнө бас 150 мянган воноор шинжилгээ өгсөн нийтдээ дөрвөн шинжилгээ бүгд зүгээр гарсан. Гарахад, гарсны дараа энд тэнд олон долоон юм ярьж худал үнэн мэдээ тараах,  14 хоног гэр хорионы дэглэм зөрчвөл мөнгөн торгууль тавина, цаашлаад хорино гэсэн захирамж уншуулж гарын үсэг зуруулж авсан. 14 хоногийн гэр хориондоо ороод  гурав хонох гэж байна гээд ирж шалгаж, заавар зөвлөгөө өгөөд халуун бүлээн хэмжсэн юм юу ч байхгүй бас 14 хоногоо дууссаных нь дараа ч шинжилгээ авахгүй, гэхдээ гарч орж болохгүй гэсэн. Хоёр дахь өдрөөс нь л өрхөөс залгаад гэртээ хэнтэй байна, хаана юу хийдэг хүмүүс юм хурдан хэл, өглөө орой өөрөө халуунаа үзээд  мессэжээр явуул гэсэн, гарч болохгүй цагдаа явж шалгаж байгаа гэртээ байхгүй байвал хуулийн хариуцлга хүлээлгэнэ шүү гэсэн. Гэртээ ээж, хүү, дүү, ах, эгчтэйгээ байгаа өдөр болгон ээж хүүг гаргаж салхилуулж байгаа гэхдээ би гарч болохгүй яг яагаад юу бодож ийм лаг онол боловсруулж хүмүүсийн үйл лайг үзээд ард иргэдийгээ айлгаж сүрдүүлээд байгааг ойлгохгүй байна. Эхнэрээ долоон сар харж чадалгүй байгаад алдчихсан. Тэгээд гуйж байж арай гэж ирээд ажил явдалд нь ч оролцож чадаагүй яагаад би нарыг ингэж зовоож иргэдийгээ хүний нутагт гацаана вэ???!!! Өөрсдөө мөнгөө төлөөд ирж байхад татаж авлаа гэж ярьж байгаа төр засаг, муу хоол тухгүй аймшгийн байранд байгаадаа сэтгэл санаа бие махбодиороо хохирч байгаа жирэмсэн, өвчтэй, нялх хүүхэдтэй хүмүүсийн гомдлыг шоолж яах гэж ирсэн юм хохь чинь гэж хуцаж байгаа ямар ч мэдлэг боловсрол хүн чанаргүйчүүдийн  эсрэг энэ лалрын 14 хоног нь дуусахаар хатуу тэмцэл хийнэ. Бүгдээрээ нэгдэхийг уриалж байна. Одоо өөрчлөлт хийж энэ улс эх орныг сайн сайхан болгож авилга хээл хахууль дандаа худал тархи угаасан төлбөртэй мэдээнүүдийг үгүй хийж ард иргэддээ хилээ нээж тусламжаар авсан өчнөөн тэрбум төгрөгнүүдийнхээ хаашаа алга болсныг тайлбарлах цаг нь болсон хичнээн гэр бүлийн нус нулимсыг урсгах гэсэн юм бэ???!!!”

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой худал мэдээллээс болгоомжил

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашиг тараагдаж эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн сү

2020-09-25

“Эрдэнэс -Тавантолгой” ХК оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

“Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-20

2020-09-24

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочийг торголоо

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1072 дуудлага бүртгэгджээ. Ав

2020-09-18