Аймгийн заан Д.Бямбадорж хиймэл нууранд осолдож амиа алдлаа

2020-07-31 0

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт, сумын төвөөс зүүн зүгт 22 километрийн зайд орших “Шаврын гол” гэдэг газар байгуулагдсан “ХИЙМЭЛ НУУРАНД” өчигдөр буюу 2020.07.29-ны өдөр 21 настай Б, 16 настай, эрэгтэй Н нар бусад дөрвөн хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг ослын тухай дуудлагаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 километр зам туулан очиж, хиймэл нуураас иргэн Б, Н нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Иймд Баян-Уул сумын иргэд хөдөлмөрчдийг Хиймэл нууранд очихгүй байхыг анхааруулж байна.

Цэл залуухан насандаа Аймгийн заан цол хүртэж, ирээдүйд бөхийн дэвжээнд Говь-Алтайчуудын нэрийг гаргах байсан залуу бөх Даваанямын Бямбадорж, эгэл жирийн Монгол залуу 16-хан настай хүү хоёрын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: www.govialtainews.mn

 

Холбоотой мэдээ

Наймдугаар сард ихэнх нутгаар сэрүүснэ

Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй

2020-08-01

Аймгийн заан Д.Бямбадорж хиймэл нууранд осолдож амиа алдлаа

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт, сумын төвөөс зүүн зүгт 22 километрийн зайд орших “Шаврын г

2020-07-31

Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд эхэлнэ

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэр

2020-07-28