Б.Ундармааг шүүх хурал энэ сарын 30-нд болно

2020-07-28 0

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо. Тэрбээр  өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзсан. Харин шинэ өмгөөлөгч нь хавтаст хэргийн  материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулсан байна.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны долдугаар сарын 31-ний 12:00 цагт хийхээр болжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Б.Ундармаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон билээ.

Холбоотой мэдээ

Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ

Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх

2020-08-04

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжил

2020-08-04

ЖДҮ-чин Г.Солтан гурван жил хорих ял сонслоо

Нийслэлийн прокурорын газраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байд

2020-08-01