Хятад иргэнийг дээрэмдсэн залуусыг эрэн сурвалжилж байна

2020-07-28 0

Энэ сарын 25 буюу өнгөрөгч бямба гарагт нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түр оршин суух БНХАУ-ын иргэн 64 настай Xiang Dong Sheng-ийн гэрт үл таних залуус орж, заазуур тулган 100 мянган төгрөг, зөөврийн компьютер, хоёр ширхэг гар утсыг нь дээрэмдсэн байна.

Хохирогчийн мэдүүлснээр, бараан хувцастай, амны хаалт зүүж, саравчтай малгай өмссөн үл таних хоёр эрэгтэй тагтаар нь дамжин орж ирсэн гэх ба гэрээс нь заазуур авч айлган сүрдүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас дээрэм хийсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Холбоотой мэдээ

“Жаст групп”-ын Ш.Батхүүг маргааш шүүнэ

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарыг маргааш

2020-08-04

Э.Түшиг: Гэрийн хорионы 14 хоног дуусахаар хатуу тэмцэл хийнэ…

Солонгос улсаас тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлалтад байгаа нэгэн монгол залуу нүүр

2020-08-02

Энэтхэгийн элчин сайдын гэргий “Үжин” төвөөр зочиллоо

Энэтхэгийн элчин сайдын гэргий бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хохирогч хүүхдийг хамгаалах "Ү

2020-08-01