Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд эхэлнэ

2020-07-28 0

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өгчээ.

Наадмаас өмнө албан ёсоор уг чиглэлийг өгсөн бөгөөд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлээ сайтар хангахыг даалгасан юм байна.

Өнөөдөр хуралдах Улсын онцгой комиссын хуралдаанд бэлтгэл ажлыг танилцуулан, хэлэлцсэнээр эцэслэн шийдэх юм байна.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03