“Таван толгой төмөр зам” ХХК-ийн захиалагчийн хяналтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна

2020-07-26 0
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төсөл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн 6 дугаар сард нээлтээ хийсэн. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусаад байна. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.  Анхлан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулж байсан бол энэ оны 7 дугаар сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээг дахин сунгаж,  үргэлжлүүлэн захиалагчийн хяналтын үүргийг гүйцэтгэхээр боллоо.
Захиалагчийн хяналт нь тухайн бүтээн байгуулалтын чанар, стандарт, дүрмийг сахиулан биелүүлэх гол чиг үүрэг бүхий ажлыг хэрэгжүүлэгч юм. 416.1 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нийт 8 хэсэгт хуваагдан хяналт зөвлөн туслах үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор төслийн хэмжээнд газар шорооны ажил 90 хувь, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 9.53 хувь, хоолойн ажил 75 хувь, барилгын ажил 43 хувь, эрчим хүчний ажил 13 хувьтай явагдаж байна.

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Он гарсаар 503 хятад иргэнийг нутаг буцаагаад байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22