Зургаан настнуудын бүртгэлд 2015 оны хүүхэд хамрагдахгүй

2020-07-24 0

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 3-ны өдрөөс цахимаар бүртгэнэ. Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр зургаан настнуудын бүртэл тухайн сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Цахим бүртгэлд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдах бол таван настай буюу 2015 оноос хойш төрсөн хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй.

Эцэг эхчүүд www.esis.edu.mn цахим хаягаар регистрийн дугаараар нэвтэрч, хамран сурах тойрог, дүүрэг, сургуулийн жагсаалтыг баталгаажуулснаар нэгдүгээр ангийн бүртгэлд элсэх боломжтой. Мөн цахимаар харилцах боломжгүй иргэдэд туслах мэргэжилтнүүд сургууль бүрт ажиллаж байгаа аж.

Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд хамран сургах тойрог нь эхний, үндсэн шалгуур нь байх юм байна.

Холбоотой мэдээ

Зургаан настнуудын бүртгэлд 2015 оны хүүхэд хамрагдахгүй

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 3-ны өдрөөс цахимаар бүртгэнэ. Нийсл

2020-07-24

Оюутны спорт номтой боллоо

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам,

2020-06-11

Боловсролын салбарт нийт 47.4 мянган багш ажиллаж байна

Өнөөдөр Монголын багш нарын баярын өдөр. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр, Монгол Улсын бо

2019-10-04