Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх эсэх нь ирэх сард тодорхой болно

2020-07-24 0

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж өчигдөр Монгол Улсын Шадар сайдад танилцуулжээ.

Тус яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд наймдугаар сарын эхээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг өгөхөөр болсноо мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд болох ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу өчигдөр коронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион байгуулсан юм.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ

“Жаст групп”-ын Ш.Батхүүг маргааш шүүнэ

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарыг маргааш

2020-08-04

Э.Түшиг: Гэрийн хорионы 14 хоног дуусахаар хатуу тэмцэл хийнэ…

Солонгос улсаас тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлалтад байгаа нэгэн монгол залуу нүүр

2020-08-02

Энэтхэгийн элчин сайдын гэргий “Үжин” төвөөр зочиллоо

Энэтхэгийн элчин сайдын гэргий бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хохирогч хүүхдийг хамгаалах "Ү

2020-08-01