ХӨСҮТ-д 127 хоног ажилласан цагдаа байраар шагнууллаа

2020-07-24 0
Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид төдийгүй Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр тэдний нэг болох Халдварт өвчин судлалын үндэсний төвд үүрэг гүйцэтгэж байгаа Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Баттүшигтэй утсаар  ярилцлаа.
Сайн байна уу? Танд цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Таныг энд 127 хоног үүрэг гүйцэтгэж байгаа гэж сонссон. Та өөрийн ажилладаг алба, ажлынхаа талаар товч танилцуулна уу?
Би Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажилладаг. Эрүүгийн цагдаагийн албанд 9 дахь жилдээ ажиллаж байна. Дэлхий нийтэд тархаад буй Коронавирус халдвар “КОВИД-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д нийт 127 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Таныг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хүндрэлтэй асуудал тулгарч байсан уу?
Хүндрэлтэй асуудал тулгараагүй. Харин ч бидний ажлыг ойлгож, тусалж дэмжиж байсан иргэд, олон нийтдээ болон хамтран үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Дээрх байгууллагын алба хаагч ажилтнууд мөн надтай адил олон хоног хамт үүрэг гүйцэтгэж байгаа.
Ковид-19 халдвар цар тахлын онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд болон зарим цагдаагийн алба хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардуулсан. Таныг уг “Орон сууцны  батламж”-аар шагнуулсан гэж сонссон.  Юуны өмнө батламж гардан авсан танд болон танай гэр бүлд халуун баяр хүргэе. 
Баярлалаа. Миний ажлыг үнэлж Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-т хамруулж “Орон сууцны батламж” гардуулж өгсөн албаныхаа удирдлага, хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан албаны удирдлага, хэлтсийн хамт олны маань нөлөө их байсан. Мөн ямагт миний ард түшиг тулгуур болж цагдаагийн амаргүй ажлыг маань ойлгож байдаг аав, ээждээ баярлалаа.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар 

Холбоотой мэдээ

Наймдугаар сард ихэнх нутгаар сэрүүснэ

Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй

2020-08-01

Аймгийн заан Д.Бямбадорж хиймэл нууранд осолдож амиа алдлаа

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт, сумын төвөөс зүүн зүгт 22 километрийн зайд орших “Шаврын г

2020-07-31

Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд эхэлнэ

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэр

2020-07-28