Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжихгүй бол чуулганыг сунгана

2019-08-26 0

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы шинэ долоо хоногийн /2019.08.26-30/ үйл ажиллагааны хуваарийг хүргэж байна. УИХ дахь  МАН-ын бүлгийн хуралдаан Даваа гарагт 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Даваа гарагт 11.00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ болно. 08 дугаар сарын 27, 28-ны Мягмар, Лхагва гарагт 10.00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэнэ.  Хэрэв ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж амжихгүй бол чуулганыг 10 хоногоор сунгаж магадгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд хаалтаа хийх ээлжит бус чуулганыг дахин 10 хоногоор буюу есдүгээр сарын 10-ныг хүртэл сунгахаар төлөвлөөд байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08