Туул голд осолдсон хүүг найм дахь өдрөө хайж байна

2020-07-21 0

Tцэг эхтэйгээ амарч явахдаа Туул голд осолдсон 11 настай хүүхдийг найм дахь өдрөө эрэн хайж байна.  Ослын дуудлага долдугаар сарын 14-нд Онцгой байдлын газарт ирснээс хойш хүүг эрэн хайж байна. Аврах ангийнхан “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж, 50 удаа шумбалт хийсэн ч хүүг олоогүй тул эрлийн ажиллагааг өчигдөр /2020.07.20/ 21.00 цагт түр зогсоож, өнөө өглөө дахин үргэлжлүүлжээ.

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл усны ослоор 20 хүн энджээ. Үүний дийлэнх нь бага насны хүүхэд байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаатай холбоотой тул бага насны хүүхдэдээ анхаарал хандуулахыг НОБГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Он гарсаар 503 хятад иргэнийг нутаг буцаагаад байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22