Өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

2020-07-21 0

Өнөөдөр /200.07.21/ 09.45 цагт тусгай үүргийн онгоц Япон улсыг зорилоо. Токио-Улаанбаатар чиглэлийн энэ онгоцоор 260 монгол эх орондоо ирнэ. Тусгай үүргийн онгоц 21.15 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардана.

Энэ нь гадаадаас иргэдээ татан авч буй 38 дахь үүргийн нислэг бөгөөд долдугаар сард хийгдсэн найм дахь нислэг юм. Цаашид долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франфурт чиглэлд Европт байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд хоёр удаагийн нислэг, долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд нислэг үйлдэж, нийтдээ 1470 иргэнийг татан авах юм.

МУЗГ  гуравдугаар сард 1057 иргэн, дөрөвдүгээр сард 1064, тавдугаар сард 1368, зургадугаар сард 2427 иргэнээ тус, тус татан авсан байна. Харин энэ долдугаар сард 15 удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 3397 иргэнээ татан авахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03