“Хүчит шонхор” захын эзэн Тогтмолын Мөнхсайхан сайд боллоо

2020-07-09 0

“Хүчит шонхор” хүнсний захын эзэн Б.Тогтмолын хүү I эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдлоо.  Гэмтлийн эмнэлгийн мэс заслын тасгийн эмчээс төв эмнэлгийн захирлаар томилогдсон тэрбээр гэв гэнэт салбарынхаа сайд боллоо. ГССҮТ-д ажиллаж байхдаа өөрийн хөрөнгөөр мэс заслын тоног төхөөрөмж оруулж ирэхийн зэрэгцээ Монголд үений мэс заслыг нутагшуулсан, түлэнхийн чиглэлээр арьс нөхөн сэргээх мэс засалд санаачилгатай ажиллаж нас баралтыг 60 хувиар бууруулж чадсан гээд мэргэжил талдаа маш олон гавьяатай эмч. Нөгөө талаас аавынхаа гүйлгээ ухаан, сүйхээ самбааг өвлөж авсан Т.Мөнхсайханыг шаггүй бизнесмэн, ашиг сонирхол өндөртэй үүнийгээ ч хэрэгжүүлж үр дүнг нь үзэж чаддаг гэж яригддаг.

Холбоотой мэдээ

Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ

Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх

2020-08-04

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжил

2020-08-04

ЖДҮ-чин Г.Солтан гурван жил хорих ял сонслоо

Нийслэлийн прокурорын газраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байд

2020-08-01