Ерөнхийлөгч Дотоод хэргийн яам байгуулахыг санал болголоо

2020-07-06 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны 7 дугаар 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаж, дөрвөн зүйл бүхий зөвшилцөх санал хүргүүллээ. Тодруулбал, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах, Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүссэн байна.

 

Холбоотой мэдээ

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн

2021-03-25