НИТХ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

2020-07-03 0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан болж,  МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал оруулжээ.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлц Ардчилсан намын бүлгээс  Ё.Цацралтуяаг чөлөөлж, Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргав. Ээлжит бус XI хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуульд Нийслэлийн ИТХ-ын 10 төлөөлөгч нэр дэвшсэнээс 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нар олонхын саналаар УИХ-д сонгогдсон. Холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван төлөөлөгчийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлжээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03