Зөвшөөрөлгүй ажиллаж байсан 13 ШТС-ыг хаалаа

2020-07-03 0

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх  3 станцын үйл ажиллагааг зогсоосон байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шатахуун түгээх станцуудад явуулсан хяналт шалгалтаар дээрх зөрчил илэрсэн тул прокурорын хяналт дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байна.  Мөн 26 аж ахуй нэгжид зөрчлөө арилгах сануулга өгчээ. 

НМХГын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдын хэлснээр шатахуун түгээгч компаниудад явуулсан хяналт шалгалтаар М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн 2 ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТСИнтер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станц тус тус улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй зөрчил шалгалтаар илэрчээ.

Энэ жил зөрчил гаргасан гурван шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, буулгуулах арга хэмжээ авчээ. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил гаргасан ШТСуудад тухай бүрт нь хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хяналт шалгалтаар жил бүр зөвшөөрөлгүй, дураар үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрдэг байна.

 

Холбоотой мэдээ

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 333 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333

2021-02-08

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03