ЗГ: Хоёр яам шинээр байгуулна

2020-07-03 0

Монгол Улсын Ерөнхий сайдаар  улиран томилогдсон У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцийг УИХ-д танилцуулсны дараа танхимын сайд нараа  томилно.

Ерөнхий сайд энэ удаад шинэ засгийн газрыг гурван сайдын суудал нэмж, хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, тэргүүн шадар сайд, шадар сайд, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам, Соёлын яамыг шинээр байгуулахаар болсон байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг шадар сайдтайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин энэ удаад Тэргүүн шадар сайд, Шадар сайд гэсэн сайдтай болохоор боллоо. Олон жил Эдийн засгийн хөгжлийн бие даасан яамтай болох ёстой гэсэн эдийн засагчдын байр суурийг энэ удаад ажил болгохоор төлөвлөжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын яамны бүтэц хэт том, чиг үүргийн хувьд боловсролын салбартаа анхаарах бус олон салбарт анхаардаг, өв соёлоо хадгалах, хамгаалах үүднээс соёлын салбарыг нь салгаж, Соёлын яамыг шинээр байгуулахаар болжээ.

Түүнээс гадна зарим эдийн засагчид, олон нийт Дэд сайдын албан тушаал, олон тооны зөвлөхүүдийн орон тоог цөөлөх нь төрийн албаны данхар бүтцийг багасгахад нөлөөлнө гэж үзэж буй.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

  • Тэргүүн Шадар сайд
  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

ЯАМД:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Гадаад харилцааны яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам
  • Батлан хамгаалах яам
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам
  • Сангийн яам
  • Соёлын яам

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08