Р.Амаржаргалтай өрсөлдөж буй Ерөнхий сайдын чансаатай МАХН-ын нэр дэвшигч

2020-06-15 0

АН энэ сонгуульд олонхийн саналыг авбал Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилон ажиллуулахаа мэдэгдлээ. Р.Амаржаргалтай энэ тойрогт өндөр боловсролтой  хүчтэй залуучууд өрсөлдөж байгаа. “Ирээдүйн”-н ерөнхий сайдын хүчтэй өрсөлдөгчдийг танилцуулж байна.  

  • Шагдарсүрэнгийн аав Г.Зуунай бол 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн, 1992 оны УИХ-ын анхны сонгуульд бие даан нэр дэвшин Говь-Алтай аймгаас сонгогдож гишүүн болж байсан. Г.Зуунай бол хүний их эмч, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, шатрын спортын мастер, төр нийгмийн зүтгэлтэн байв. Түүнийг Шинэ үндсэн хууль батлах 70 гаруй хоног үргэлжилсэн хугацаанд хамгийн олон удаа санал, шүүмж хэлсэн гишүүн байсан гэлцдэг.

 

  • З.Шагдарсүрэн Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн 10 ангийн сурагч байхдаа 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан зохиолч Л.Түдэв гуайг дэмжсэн уриалга бичиж өгч байсан нь Монголын радиогоор уншигдаж байжээ. З.Шагдарсүрэн уриалга бичих үедээ сонгуулийн насанд хүрээгүй 16 настай байснаасаа маш их ичиж, мэдчих вий хэмээн эмээж байсан гэдэг. Гэсэн ч улс эх орныхоо төлөө санаа тавьж, үеийн найзуудаа зөв сонголт хийхийг уриалж байсандаа одоо ч бахархаж явдаг байна. Түүний 16 настай байсан нь 7 настай сургуульд орж, 8 дугаар ангиасаа шууд 10 ангид орсон болохоор тэр ажээ.

 

  • З.Шагдарсүрэн 1996 онд Японы засгийн газрын тэтгэлэгээр дэлхийд алдартай Токиогийн их сургуулийн Хуулийн факультетын анхны Монгол оюутнаар элсэж эрх зүйн бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед оюутан байхдаа япон багш нартайгаа хамт Монгол банк, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газартай хамтарч их сургуулиуд, орон нутагт цуврал сургалт, семинар зохион байгуулдаг байсан.
  • З.Шагдарсүрэн Токиогийн их сургуулийг төгсөж ирээд “Монгол банк”-ны хуулийн хэлтэст ажиллаж байхдаа 2005 онд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хуулийн төсөл дээр ажилласан. Тэрээр монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн хуульч бөгөөд өнөөг хүртэл 10 гаруй хуулийн төсөл дээр ажиллажээ.

 

  • З.Шагдарсүрэн 2006 онд АНУ-ын Мичиганы их сургуулийн Хуулийн сургуульд Хюго Гроцийн нэрэмжит 100 хувийн тэтгэлэгээр суралцан хуулийн магистр хамгаалж, тус хуулийн сургуульд суралцсан анхны Монгол оюутан болжээ.Төгсөөд Вашигтон Ди Си хотод байрлах “Олон улсын валютын сан”-д хуульчаар ажилласан. Энэ үеэс тэрэээр санхүүгийн зохицуулалтаар мэргэшсэн хуульч болох гараагаа эхэлсэн бөгөөд мөн Л ОУВС-гийн хуулийн газарт ажилласан анхны Монгол хуульч болжээ.З.Шагдарсүрэн Нью-Йорк дахь Колумбын их сургуулиас зохион байгуулдагАНУ-ын топ 9 хуулийн сургуулийн оюутнуудтай хамт шалгаруулалтад орж, “Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк”-нышалгаруулж авсан 10 орны шилдэг залуу хуульчдын эгнээнд багтаж ИБУИНВУ-ын Лондон хотноо 2 ажил ажилласан. Тэрээр 2 жил ажиллах хугацаандаа бусад 9 залуу хуульчдаасаа ганцаараа бондын хөрөнгө оруулалт татах багт ажиллаж нийт 10 тэрбум ам.долларынбондын санхүүжилтийг босгоход хуульчаар ажилласан байдаг. Дашрамд хэлэхэд, тэрээр ЕСБХБ-ны хуулийн хэлтэст ажилласан анхны Монгол хуульч болжээ.

 

  • З.Шагдарсүрэн 2008 онд Англиас буцаж ирээд “Монголын банкны холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ үед дэлхий нийтээр санхүүгийн хямрал тулгарсан хүндхэн цаг үе таарсан бөгөөд Монголын банк санхүүгийн гол байгууллагыг толгойлсон хамгийн залуу удирдлага болж амжилттай ажилласан.

 

  • Манай иргэд банкнаас зээл авч, бизнесээ өргөжүүлэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх маш том саад болж байсан зүйл бол барьцаа хөрөнгөний асуудал юм. Үүнийг З.Шагдарсүрэнгийн хүчин зүтгэлээр зээл авахыг хүссэн иргэдэд төрөөс батлан даалт гаргаж өгөх “Зээлийн батлан даалтын сан”-г байгуулсан нь маш олон иргэдийн амьжиргаанд бодит хөрөнгө оруулалт болж чадсан. Мөн тэрээр Зээлийн мэдээллийн санг жинхэнэ утгаар нь байгуулж зээлээ цаг хугацаанд нь төлдөг иргэдийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа юм.

 

  • З.Шагдарсүрэн зөвхөн банк санхүүгийн чадварлаг хуульч, удирлага төдийгүй хүн амынхаа эрүүл мэндийн салбарын боловсон хүчний ур чадвар, манайлайлыг дээшлүүлэхэд 2000 оноос эхлэн сүүлийн 20 жил анхаарч ирсэн. Тэрээр аавынхаа нэрэмжит “Г.Зуунайн” санг байгуулж, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутнуудад Г.Зуунайн нэрэмжит тэтгэлэгийг өгсөөр ирсэн. Энэ бүхнийг тэрээр Японы Токиогийн их сургуулийн оюутан байхаасаа өөрийн тэтгэлэгээсээ илүүчилж,ЭМШУИС-ийн оюутнуудад тэтгэлэг болгон өгдөг байж.
  • Тэрээр Токиогийн их сургуулийн анхны төгсөгчдийн хамтаар Монголын иргэн бүрт тэгш боломжийг бий болгож, боловсрол, эрүүл мэнд, төрийн халамжийн үйлчилгээ, шударга шүүхийн тогтолцоог бий болгоход хүчин зүтгэхээр Зүүн төвийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж ажиллах Монголын Зүүн төвийн холбоог үүсгэн байгуулсан юм.

Зуунайн Шагдарсүрэн нь Сүхбаатар дүүрэг, 24 дүгээр тойрогт “Та бидний эсвэл”  МАХН-аас нэр дэвшиж Р.Амаржаргалтай өрсөлдөж байгаа юм.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03