ЦЕГ, ТЕГ-т нэр дэвшигчид хууль зөрчиж байгаа 776 дуудлага иржээ

2020-06-15 0

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ЦЕГ болон ТЕГ-т нийт 776 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Эдгээр мэдээллийн 308 нь нийслэлд, 368 орон нутагт харьяалагдаж байгаа  бөгөөд ихэвчлэн сурталчилгааны самбарыг сүйтгэсэн, байршил өөрчилсөн гомдол эзэлж байна.  Сонгуулийн жил эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг нийт 390 албан тоот гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Гомдол мэдээллийн дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан асуудлаар, харилцаа холбоо цахим орчин, сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотой нийт 17 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээсэн байна. Үүнээс гурван гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сүүлийн үед зарим нэр дэвшигч хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа явуулах болсныг онцлов.

Сонгогчийн сонгох эрхээ эдлэхэд саад учруулбал 1-5 жил хорих ялаар шийтгэх заалттай 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Ж.ЧИНБАТ: 

-Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон” гэлээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн 71 сошиал хуудсыг Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлуулахаар Харилцаа холбооны зохицуулах газар хүргүүлжээ.

Иргэний оршин суугаа хаягийг зөвшөөрөлгүй өөрчлөх гэж байжээ

Тагнуулийн ерөнхий газарт ч бас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 37 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн Зөрчлийн шинжтэй таван гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүгийн хэлснээр тагнуулын байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээллийн дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан асуудлаар ханджээ. Мөн иргэдээс эд зүйлс өгөх амралтад явуулах байдлаар саналыг нь худалдан авах гэж оролдох, зөвшөөрөлгүйгээр оршин суугаа хаягийг нь өөрчлөх гэж байсан зэрэг гомдол мэдүүлжээ.

Эцэст нь  сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийг үндэслэл бүхий баримт нотолгоотой гомдол мэдээлэл ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газраас анхааруулав.

ШААРДЛАГА,

Холбоотой мэдээ

А.Дашням: 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НО

2021-04-11

Нийслэлийн 48 хороонд халдварын төв голомт үүсээд байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш б

2021-03-25

Ц.САРАНТУЯА: ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, АЙХ АЮУЛГҮЙ, СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАХАД ЖИЛИЙН ЗАСАЛ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

Арга дом, зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн зурхайч Ц.Сарантуяа гуай жил бүр тухайн жилийн

2021-02-11