ДОХ-той иргэн нэг илэрч, нийт тохиолдол 293 боллоо

2020-06-10 0

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний таван сарын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Үүнээс халдварт өвчний мэдээллийг тоймлон хүргэе.

2020 оны эхний таван сард халдварт өвчнөөр өвчлөгчид 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278 тохиолдлоор  буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 3918 (70.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1047 (58.0%)-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 606 (73.1%)-гаар буурсан байна.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 881 (2.3 дахин), тэмбүүгээр өвчлөгчид 797 (32.1%), трихомониазаар өвчлөгчид 366 (20.1%), гонококкт халдвараар өвчлөгчид 88 (3.8 %)-иар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны тавдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1391 болж, өмнөх сараас 222 (13.8%), амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 405 болж, 36 (8.2%), цусаар дамжих халдварын тохиолдол 26 болж, 16 (38.1%)-иар тус тус буурч, харин гэдэсний халдварт өвчин 220 болж, 79 (56.0%)-иар нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болсон байна.

Холбоотой мэдээ

Нийслэлийн 48 хороонд халдварын төв голомт үүсээд байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш б

2021-03-25

Ц.САРАНТУЯА: ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, АЙХ АЮУЛГҮЙ, СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАХАД ЖИЛИЙН ЗАСАЛ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

Арга дом, зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн зурхайч Ц.Сарантуяа гуай жил бүр тухайн жилийн

2021-02-11

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг

2021-01-25