“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн зураг төслийн ялагч тодорлоо

2019-08-23 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө.  Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор “Хаус Дизайн” ХХК  “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК “Голомт” бүтээлээрээ шагналт байр шалгарсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн  томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангана гэдгийг онцолсон юм.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутнуудын гэсэн нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тэргүүн байр 20 сая төгрөг, шагналт байрын бүтээлийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулахыг захирамжаар баталсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Холбоотой мэдээ

800 алба хаагч 426 байршилд халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байна

Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гарг

2021-01-25

Нийслэлийн удирдах ажилтнууд дараах асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны

2021-01-25

Бямба гарагт товчоодоор 1128 машин нэвтэрч, 1318 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэ

2020-12-27