Архангай: Мал эмнэлгийн газарт Лада машин, мотоцикль гардууллаа

2020-06-04 0
Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас Мал эмнэлгийн тасгийг бэхжүүлэх ажлын хүрээнд 19 сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйч нарт мотоцикль, оффисийн иж бүрэн тавилга, суурин компьютер, принтер хуваарилсныг  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж нар гардууллаа.
Тухайн мотоциклийг тусгай захиалгаар хийлгэсэн бөгөөд ган төмөр рамтай, хигээс бүхий төмөр обуд, салхины шил, иж бүрэн хамгаалалт /малгай, арьсан болон нэхий бээлий/, дохиолол болон байршил тогтоох төхөөрөмж зэргийг суурилуулжээ. Мөн энэ үеэр аймгийн Мал эмнэлгийн газарт 2019 оны ЛАДА маркийн автомашиныг гардуулсан байна.

Холбоотой мэдээ

Сумын сургуулиуд таван өдөр танхимаар хичээллэнэ

Улсын Онцгой Комисс /УОК/ хуралдаж хичээлийн шинэ жилийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхтэй холб

2020-08-05

Өмнөговь: 80.000 үрсэлгээ тарьж ургуулжээ

Өмнөговь аймаг нийтийн эзэмшлийн зам талбай дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэ

2020-08-02

Архангай: Батцэнгэл сум гэрэлт гудамжтай боллоо

Архангай аймгийн Батцэнгэл сум Сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хүндэтгэлийн талбай

2020-08-02