Д.Нямхүү: 21 хүн эдгэрч, нэг хүнээс халдвар илэрлээ

2020-06-04 0

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий даяар коронавирусийн халдвараар  6.5 сая хүн өвчилж, 386 мянган хүн нас баржээ. Өдөртөө л 100 мянган хүн өвчилж, 1-2 мянган хүн нас барж байна.

Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8536 хүн шинээр коронавирусийн халдвар авсан. Манай хил залгаа Буриад, Эрхүү, Читид өвчлөл нэмэгдсээр байна. Ялангуяа Эрхүү хотод өвчлөл 120 хүнээр нэмэгдсэн. Манай улсын хувьд нэг хүн шинээр хяналтад орсон.  Одоо ажиглалтад 1780 хүн байна. Архаг хууч өвчтэй 116 хүнд 49 эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа.

24 цагийн хугацаанд 119 дугаартай утсанд 300 дуудлага ирж, зөвлөгөө авч, санал, шүүмжлэл ирсэн. Иргэдийн анхааруулж байгаа зүйл нь автобус, тээврийн хэрэгсэлд гар ариутгагч байршуулаагүй, ариун цэврийг маш муу сахиж байна гэсэн. Тиймээс бид нийслэлийн Засаг даргад албан бичиг явуулахаар бэлтгэж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны зургадугаар сарын 3-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр,  Дархан-Уул аймгийн нэг лабораторид 469 хүнд шинжилгээ хийснээс 468-д нь вирус илрээгүй. Нэг хүнээс илэрсэн. 5 дугаар сарын  26-ны өдөр Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээгээр илэрсэн.

Өнөөдөр сайн мэдээтэй. ХӨСҮТ-өөс өнөөдөр 21 хүн эдгэрч гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Үүний 9 нь оюутан, бусад нь ажил үүрэг гүйцэтгэж яваад ирсэн хүмүүс байна.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн байна.  65 хүн эдгэрч гарсан. Гэрийн ажиглалтад 16 хүн байгаа. Ажиглалтын хугацаа бүрэн дууссан 13 хүн байгаа. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн зорчигчдоос голчлон эдгэрч гарсан. Эмчилгээний хоногийг тооцвол 21-22 байгаа.  Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг бид бүрэн хянаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /

2020-12-09

Г.Баасан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүртэлх өртөгтэй бол авлигад тооцогдоно

Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баа

2020-12-09