Караоке баарны эзэд үйл ажиллагаа нээхээр нэгдлээ

2020-06-04 0

Караоке ажиллуулдаг иргэд, ААН нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлтээ нэгтгэн холбогдох байгууллагуудад хандахаар шийдвэрлэлээ.

Тус салбарт 25000 орчим ажилтан ажилладаг бөгөөд хөл хорио тогтоосноос хойш төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг хүндэтгэн сул зогсолт хийж байгаа юм.

Цаашид энэ байдлаар удаан үргэлжилвэл ар гэрээ тэжээж чадахгүй болох, зээлийн хүүгээ дийлэхгүй болохоос гадна ажилчдын ар гэрийн амьжиргаа муудах гэх мэт маш олон эрсдэл үүсч болзошгүй байдалтай байна.

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа ресторан кафенуудад иргэд олноороо бөөгнөрч архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа. Биднийг ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн сүүлийн хоногуудад иргэдийн бөөгнөрөл ихээр үүсч байгаа нь караоке баарны хориог цуцалж хэвийн үйл ажиллагааг явуулахад тээг саад байхгүй байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Иймд бидний хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагааг холбогдох байгууллагын зөвлөмжийн хүрээнд хэвийн явуулах боломж олгож өгөхийг хүсч байгааг олон нийтэд уламжилж өгнө үү хэмээжээ.

Холбоотой мэдээ

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн

2021-03-25