Дуучин Ану: Таван бяцхан зүрх эмчлэх зардлыг манай гэр бүл гаргана

2020-05-29 0

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн гэр бүл таван хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг өөрсдийн зүгээс гаргахаар боллоо. Тэрбээр нүүр номондоо “УБ Сонгдо эмнэлгээс Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд зориулан явуулж буй “Зүрх мартахгүй”төсөл-д оролцож 5 бяцхан зүрхийг эмчлэх хагалгааны зардлыг манай гэр бүлийн зүгээс гаргахаар боллоо 😇😇😇 Жилд дунджаар 1000 хүүхэд Зүрхний төрөлхийн гажигтай төрж байгаагаас мэс засал хийлгэх шаардлагатай 200-300 хүүхэд байдаг гэсэн тоо баримт байдаг. Гадны улс оронд энэ төрлийн хагалгааг 50-240 саяын хооронд хийдэг бөгөөд өндөр зардалтай тул гэр бүлүүдэд маань хүндээр тусдаг асуудлуудын нэг юм, Urankholboo page-д маань эмчилгээний зардалд туслаач гэсэн олон 10 гэр бүлүүд хандаж байсныг бид мэднэ Нийлээд тусалж ч байсан. Харин Уб Сонгдо эмнэлэг маань ойролцоогоор 4-15 саяын хооронд энэхүү Зүрхний төрөлхийн гажиг засах хагалгааг хийж, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарласан байгууллагууд оролцоод хандив тусламжийн гараа сунгаад эхэлжээ.  Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар бяцхан зүрх эдгэрч эрүүл саруул өсөн торних боломжтой болж байгаад талархаад барахгүй нь ээ🙏🏻Та нар маань ч гэсэн “Зүрх мартахгүй төсөл”-д нэгдээрэй Хүүхэд бүрт Эрүүл зүрхтэй болоход нь тусалсан хүнийг танилцуулж хэлэх учир тэр Зүрх Таныг ихээр хайрлах мөч бүрт таны үр хүүхдүүддээ үлдээх буянтай үйлс тань ТОД Гэрэлтэх болно” хэмээн нийтэлжээ. 

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Ихэнх нутгаар явган болон зөөлөн цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар цас орж, нутгий

2021-01-25

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан

2020-12-31