Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөллөө

2020-05-28 0

Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн 3.36 га талбайд “Наран шарлагын газар” барьж байсан  “Ханталст” ХХК-ийн барилгын талбайн тогтоол усанд  11 настай,  15 настай Б, 12 настай О, 15 настай Б нарын дөрвөн эрэгтэй хүүхэд живж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Барилгын норм, аюулгүй байдлын стандартыг ноцтойгоор зөрчиж, барилга барих, эхлүүлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсны улмаас дөрвөн хүүхдийн амь насыг хохироогоод буй “Ханталст” нь Баянзүрх захын эзэн Ш.Бат-Энхийн компани бөгөөд түүний эхнэр нь Хүүхдийн төлөө үндэсний төвийн даргаар ажиллаж байсан И.Нарантуяа юм.

Гэр хороооллын давчуу хүүхэд хөөрч баясаж наадаж цэнгэх боломжгүй орчноос Цэцэрлэгт хүрээлэнг зорин ирж тоглосон дөрвөн хүү ийнхүү эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй байдал, хуйвалдаан, эд хөрөнгө эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй болсон араншингийн золиос болов.

Тус газрын захирлаар “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул ажилладаг. Өнөөдөр хотын дарга С.Амарсайхан С.Эрдэнэтуулыг тушаал гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

С.Амарсайхан дарга тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллахдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.  Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй байжээ.

Өмнө нь цэцэрлэг хүрээлэнд цахилгааны утас ил гарснаас болж бага насны хүүхэд тогонд цохиулсан тохиолдлыг С.Эрдэнэтуул захирлын тушаалаар дарагдуулаад өнгөрсөн гэх мэдээлэл ХМХ-үүдээр цацагдаж байсан билээ.

 

Холбоотой мэдээ

А.Дашням: 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НО

2021-04-11

Нийслэлийн 48 хороонд халдварын төв голомт үүсээд байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш б

2021-03-25

Ц.САРАНТУЯА: ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, АЙХ АЮУЛГҮЙ, СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАХАД ЖИЛИЙН ЗАСАЛ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

Арга дом, зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн зурхайч Ц.Сарантуяа гуай жил бүр тухайн жилийн

2021-02-11