Монгол улс “тогтвортой ноолуур”-ын тэргүүлэгч, үйлдвэрлэгч орон болгоно

2020-05-26 0

МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ПЛАТФОРМ-ын Удирдах хорооны анхдугаар хурал боллоо.

Тогтвортой ноолуурын платформын удирдах хороо нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Зөвлөх хорооны төлөөлөлөөс бүрддэг.

Монголын тогтвортой ноолуурын платформын үйл ажиллагааг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн Илейн Конкиевич нээж үг хэллээ. Онцолбол, платформын гол зорилго нь:
– Монгол улсад ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хязгаарлаж буй суурь шалтгаануудыг арилгахад чиглэсэн “Талууд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжилтийг хангах,
– Төр засгийн байгууллагуудтай хамтран Монгол улсад “тогтвортой ноолуур”-ыг дэмжих эрх зүйн орчин, институцийн бүтэц зохион байгуулалтыг бий болгох,
– Ноолуур бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэлийг байгальд ээлтэй, тогтвортой болгох зорилготой хэрэгжиж буй төсөл, санаачлагыг хурдасгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
– Монгол улсыг “тогтвортой ноолуур”-ын тэргүүлэгч-үйлдвэрлэгч орон болгож, олон улсын зах зээлд байршуулах, тунхаглах юм.

Цаашид Монгол Улсад тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, зарчмуудыг нэгтгэж, нэгдсэн стандартыг бий болгох, ноолуурын тогтвортой үйлдвэрлэл бий болгох шалгуур үзүүлэлтүүдийг Монголын Хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй уялдуулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Монголын ноолуурын салбарын цаашдын ирээдүй, хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан ажил болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Холбоотой мэдээ

”ДОЗ” энтертайнментийн ”Тусгаарлагдсан шинэ жил” цуврал ”VOO”-д орлоо

"ДОЗ" энтертайнмент дэлгэцийн шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэ хамт олон сүүлийн үед га

2020-12-18

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 4

2020-09-23

Хотын төв ассан шар өвсний түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага

2020-06-16