Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс 196 ш байлдааны бөмбөг, сум олж устгалаа

2020-05-26 0

Төв аймгийн Баянжаргалан сумын цагдаа Б.Соронзонбат  2020 оны 04 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ.

Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг илрүүлжээ.

Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан юм.

Одоогоор Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байжээ. Хэрэв эдгээр галт хэрэгслийг илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байжээ.

Холбоотой мэдээ

Өмнөговь: Аймгийн удирдлагууд Дундговь аймагт хандив өглөө

Байгалийн гамшигт өртөж эрдэнэт хүний амь нас,  мал хөрөнгөөрөө хохирсон Дундговь аймгийн

2021-03-18

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03

”ДОЗ” энтертайнментийн ”Тусгаарлагдсан шинэ жил” цуврал ”VOO”-д орлоо

"ДОЗ" энтертайнмент дэлгэцийн шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэ хамт олон сүүлийн үед га

2020-12-18