Нэр дэвшигчдийн ХОМ хугацаа энэ сарын 20-нд дуусгавар болно

2020-05-15 0

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний  24.00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид дээрх хугацаанд тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтэрч мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08

Биеийн тамир, спортын улсын хороо байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн

2020-08-12

Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ

Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх

2020-08-04